Booking guide
Лизингээр хувааж
төлөх заавар

Эрүүл ажилтан – Ажлын бүтээмж

Ажилчдын ажлын бүтээмж өндөр байх нь тэдний эрүүл мэндийн байдалтай шууд холбоотой байдаг. Бүтээмжтэй ажиллах хүчийг бий болгоход бид тусална.

Ажлын байрны эрүүл мэндийг дэмжих нь ажилтны бүтээмжид эергээр нөлөөлдөг бөгөөд цаашлаад эрт илрүүлгийн оношилгоонд тогтмол хамруулснаар хөдөлмөрийн чадвар алдалт, өвчний улмаас ажлын цагийн алдагдал үүсэх хүчин зүйлийг бууруулж өвчнийг эрт үед нь илрүүлж хүндрэхээс сэргийлэх ач холбогдолтой. Манай оношилгооны төвийн багц шинжилгээ ажилтан болон ажил олгогчид олон талын харилцан давуу талыг бий болгоно.

Хиймэл оюун ухаанд суурилсан NURA оношилгооны төвийн ашиглаж буй хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж нь шинжилгээний үр дүнг бодитой, үнэн зөвөөр боловсруулна. FUJIFILM-ийн тасралтгүй хөгжиж буй дүрс таних, зураг боловсруулах технологи, REiLI хиймэл оюун ухааны тусламжтайгаар зургаас зөвхөн сэжигтэй тохиолдлыг ялган илрүүлж өгснөөр, шинжилгээний хариуг бодитоор гаргахад тусалдаг.

Эрүүл, жаргалтай амьдралын үндэс- Урьдчилан сэргийлэх үзлэг

Яагаад NURA оношилгооны төв гэж?

Nura оношилгооны төвийн эрт илрүүлэгт хамруулснаар ажилтны эрүүл мэндийг тандах, ердийн болон мэргэжлээс шалтгаалах өвчнийг эрт үед нь илрүүлж, өвчнөөс урьдчилан сэргийлж хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулах цаашлаад мэргэжлийн эмч нарын хяналтад авч системтэйгээр эмчлэхэд тусална. Дэлхий даяар эрт илрүүлгийн ач холбогдлыг ойлгож аж ахуй нэгжүүд ажилчдаа урьдчилан сэргийлэх оношилгоонд хамрагдахыг уриалж байна.

NURA оношилгооны төвийн давуу тал

Бид Япон стандартын дагуу тав тухыг мэдрүүлэх орчинд оочир дараалалгүй үйлчлэхээс гадна хиймэл оюун ухаанд суурилсан тоног төхөөрөмжөөр хүнд хор нөлөөгүй, хорт хавдар болон амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчлөлийг 120 минутад илрүүлж баталгаатай, бодит үр дүнг санал болгодог. Мөн дижитал архивд эрүүл мэндийн бүртгэлээ үүсгэн, жил бүр хянуулах боломжтой.

Баталгаатай, бодит үр дүн

Эрэгтэй, эмэгтэй тусгай багц шинжилгээ

Хамгийн түгээмэл 10 хорт хавдар, амьдралын хэв маягаас шалтгаалах 10 төрлийн архаг өвчнөөс урьдчилан сэргийлэх оношилгоог 120 минутад багтаан хамгийн оновчтойгоор оношилно.

Оношилгооны үр дүн болон Зөвлөгөө

Манай мэргэжлийн эмч нар танд оношилгооны үр дүнг ойлгомжтой, хялбар байдлаар тайлбарлаж зөвлөгөө өгөх болно.

Тав тухыг мэдрүүлэх орчин

Япон үйлчилгээний стандарт, тав тухтай орчинд хувьчилсан үйлчилгээний ажилтан таныг чиглүүлж, туслалцаа үзүүлнэ.

Дэвшилтэт технологи

Бидний технологи хиймэл оюун ухаанд суурилсан өндөр хүчин чадал бүхий оношилгооны тоног төхөөрөмжүүдээс бүрдсэн.

Эрүүл, жаргалтай амьдралын үндэс- Урьдчилан сэргийлэх үзлэг