Booking guide
Лизингээр хувааж
төлөх заавар

Эрүүл, жаргалтай амьдралын үндэс

Урьдчилан сэргийлэх үзлэг

Хиймэл оюун ухаанд суурилсан өндөр хүчин чадал бүхий оношилгооны тоног төхөөрөмжүүдээс бүрдсэн багц шинжилгээ нь Монгол улсын өвчлөлийн судалгаагаар тэргүүлэх 10 төрлийн хавдар, 10 төрлийн амьдралын хэв маягаас үүдэлтэй өвчнүүдийг оношлох зорилготой.

Хорт хавдрын үе шат

Хавдрын эс

Тунгалагийн зангилаа

1-Р ҮЕ ШАТ

Хавдрын эс зөвхөн нэг хэсэгт хязгаарлагдана.

2-Р ҮЕ ШАТ

Хавдрын эс томорч, ойролцоох тунгалгийн булчирхайд тархсан байх боломжтой.

3-Р ҮЕ ШАТ

Хавдрын эс ойролцоох эд эсвэл тунгалгийн булчирхайд тархана.

4-Р ҮЕ ШАТ

Хавдрын эс биеийн бусад хэсэгт тархана.

Эрт илрүүлэг яагаад чухал вэ?

Япон улсын эмэгтэйчүүдийн дундаж наслалт 87, эрэгтэйчүүдийн дундаж наслалт 82 байдаг. Япон улсын туршлагаас харахад 1952 онд хамгийн анх эрт илрүүлэг эхэлж, жил болгон өвчнийг эрт илрүүлдэг системийг бүрдүүлж чаджээ. Иймд өвчнийг эрт илрүүлэх нь дундаж наслалтыг нэмэгдүүлэх хамгийн том хүчин зүйл гэдэг нь тодорхой харагдаж байна.

NURA оношилгооны төв нь Япон улсын энэхүү үечилсэн оношилгооны системээр загварчлагдсан эрт илрүүлгийн төв юм.

*Эх сурвалж: Дэлхийн банк

Хорт хавдрын өвчлөл – Монгол улс

Монгол улс дэлхийд хорт хавдрын нас баралт, элэгний хорт хавдрын өвчлөлөөр тэргүүлж байна

Монгол улсын хүн амын дунд 2022 онд 6885 хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдсэн ба зонхилох байрлалын хорт хавдрын өвчлөлийн бүтцэд элэгний хорт хавдар 33.2%, ходоодны хорт хавдар 17.2%, уушги гуурсан хоолойн хорт хавдар 7.6%, улаан хоолой 5.0%, умайн хүзүүний хорт хавдар 4.6% эзэлж байгаа ба нийт хорт хавдрын 67.6%-ийг дээрх хорт хавдрууд эзэлж байна.

*Эх сурвалж: Эрүүл мэндийн үзүүлэлт 2022

Эрэгтэй

  • Элэгний хорт хавдар
  • Ходоодны хорт хавдар
  • Уушги, гуурсан хоолой
  • Улаан хоолой
  • Бүдүүн, шулуун гэдэс

Эмэгтэй

  • Элэгний хорт хавдар
  • Ходоодны хорт хавдар
  • Умайн хүзүүний хорт хавдар
  • Хөхний хорт хавдар
  • Улаан хоолойн хорт хавдар

2022 онд бүртгэгдсэн зонхилох 10 байрлалын хорт хавдрын 32.3% нь эрт үе шатандаа, 67.7% нь хожуу үе шатандаа оношлогджээ.

*Эх сурвалж: Эрүүл мэндийн үзүүлэлт 2022

Эрт илрүүлгийн оношилгоонд хэн хамрагдах вэ?

Эрүүл мэнддээ онцгойлон анхаардаг, амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй өвчлөл, хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн ач холбогдлыг ойлгодог хэн бүхэнд NURA оношилгооны төв нээлттэй. NURA төвийн зорилго бол амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй эрүүл мэндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлж, зөв дадлыг хэвшүүлэхийн зэрэгцээ, хорт хавдрыг эрт үед нь илрүүлж хүн амын амьдралын чанарыг хамтдаа дээшлүүлэхэд оршино.