ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1.1. Үйлчлүүлэгч Нура Монголиа Платформд нэвтэрч үйлчилгээ авахын өмнө Үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж, Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, баталгаажуулсны дараа үйлчилгээ авах эрх нээгдэнэ.
1.2. Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь Нура Монголиа Платформыг ашиглан Эрүүл мэндийн үйлчилгээг авахтай холбоотой харилцааг зохицуулах Үйлчлүүлэгч болон Таван Богд Нура ХХК -н хооронд байгуулж буй гэрээ юм
1.3. Энэхүү гэрээнд нэр томьёог дараах байдлаар ойлгоно. Үүнд:
- “Нура Монголиа Платформ” гэж “Таван Богд Нура” ХХК-ийн эзэмшлийн оюуны өмчөөр баталгаажсан www.nura.mn вэб хамаарна.
- “Үйлчлүүлэгч” гэж Нура Монголиа Платформд бүртгэлтэй 18 насанд хүрсэн иргэнийг “Таван Богд Нура” ХХК гэж Нура Монголиа Платформын албан ёсны эзэмшигч байгууллагыг
- “Үйлчилгээ” гэж Нура Монголиа Платформоор дамжуулан үзүүлж буй дараах үйлчилгээнүүдийг:
- Хайлт – Нура Монголиа Платформд байршсан мэдээллийг (эрүүл мэндийн байгууллага, эмч болон бусад) өөрийн хэрэгцээ шаардлагадаа нийцүүлэн хайж олох үйлчилгээг,
- Үзлэгийн цаг захиалахыг
- Урьдчилан сэргийлэх багц шинжилгээ худалдан авахыг,
- Эрүүл мэндийн түүхээ хадгалах, удирдахыг.
1.4. Үйлчилгээ авахын тулд Үйлчлүүлэгч www.nura.mn вэб хуудаст хандах, Үйлчилгээний Нөхцөл ба Нууцлалын журамд заасан нөхцөлийг зөвшөөрсний үндсэн дээр ашиглах боломжтой.
1.5. “Таван Богд Нура” ХХК нь хууль, эрх зүйн хүрээнд Үйлчилгээний нөхцөлийг хэсэгчлэн өөрчлөх, цуцлах эрхтэй бөгөөд эдгээр өөрчлөлтийг Үйлчлүүлэгчийн бүртгэлтэй имэйл хаягаар цаг тухай бүрд мэдэгдэнэ. Үйлчлүүлэгч Нура Монголиа Платформыг үргэлжлүүлэн ашигласнаар Үйлчилгээний нөхцөлийн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
ХОЁР. БҮРТГЭЛ
2.1. Үйлчлүүлэгч Нура Монголиа Платформд сайн дурын үндсэн дээр овог, нэр, өөрийн нэр дээрх утасны дугаар болон имэйл хаягаар бүртгэл үүсгэнэ
2.2. Хууль ёсны асран хамгаалагч шаардлагатай үйлчлүүлэгч шинээр бүртгэл хийлгэх тохиолдолд асран хамгаалагчаараа дамжуулан өөрийн бүртгэл үүсгүүлэх бөгөөд асран хамгаалагч нь давхар бүртгүүлснээр үйлчилгээ авах боломжтой.
2.3. Үйлчлүүлэгч хувийн болон эрүүл мэндийн мэдээллийг үнэн зөв, гүйцэд оруулах, өөрчлөлт орсон тохиолдолд тогтмол шинэчлэх ба өөрийн оруулсан мэдээлэлд хариуцлага хүлээнэ.
2.4. Үйлчлүүлэгч санаатай болон санамсаргүй буруу мэдээлэл оруулсантай холбоотой сөрөг үр дагавар гарсан тохиолдолд “Таван Богд Нура” ХХК үйлчилгээг нэг талаас цуцлах эрхтэй.
2.5. “Таван Богд Нура” ХХК нь Үйлчлүүлэгчийн оруулсан аливаа агуулга, мэдээллийн үнэн зөв байдалд хариуцлага хүлээхгүй.
2.6. Үйлчлүүлэгч нь нэвтрэх нууц үгээ хамгаалах, бусдад задруулахгүй байх үүрэг хүлээнэ
2.7. Та нэвтрэх нууц үгээ өөрийн төрсөн огноо, утасны дугаар гэх мэт өөрийн мэдээлэл бүхий тоогоор сонгохгүй байх, нэвтрэх нууц үгээ ямар ч тохиолдолд бусдад задруулахгүй байх, Таван Богд Нура ХХК-с ямар ч тохиолдолд харилцагч руу холбогдож нэвтрэх нууц үг лавлахгүй гэдгийг анхаарна уу. Таны бүртгэлийн мэдээлэл ( Гар утас, и-мэйл хаяг, оршин суугаа хаяг) өөрчлөгдсөн тохиолдолд 75887588 утсаар бидэнд хандан мэдээллээ шинэчилж хэвших. Энэ тохиолдолд үүссэн аливаа хохирлыг “Таван Богд Нура” ХХК хариуцахгүй
2.8. Таван Богд Нура ХХК-с ямар ч тохиолдолд харилцагч руу холбогдож нэвтрэх нууц үг лавлахгүй гэдгийг анхаарна уу. Таны бүртгэлийн мэдээлэл ( Гар утас, и-мэйл хаяг, оршин суугаа хаяг) өөрчлөгдсөн тохиолдолд 75887588 утсаар бидэнд хандан мэдээллээ шинэчилж хэвших. Энэ тохиолдолд үүссэн аливаа хохирлыг “Таван Богд Нура” ХХК хариуцахгүй
ГУРАВ. ЦАГ ЗАХИАЛАХ
3.1 Үйлчлүүлэгч Нура Монголиа Платформоор дамжуулан багц шинжилгээний цаг захиалах боломжтой.
3.2 Үйлчлүүлэгч хэрэглэгчийн бүртгэлийг хийж гар утасны дугаараар баталгаажуулсны дараа захиалга үүсгэх боломжтой болно.
3.3 үйлчлүүлэгч нь багц шинжилгээний захиалга хийхдээ төлбөрийг 100 хувь төлснөөр Нура Монголиа Төвийн багц шинжилгээнд хамрагдах захиалгын цаг баталгаажна.
3.4 Захиалга баталгаажсаны дараа “Захиалга цуцлах” боломжгүй бөгөөд зөвхөн “Захиалгын хуваарьт өөрчлөлт оруулах” боломжтой.
3.5 Үйлчлүүлэгч та “Захиалгын хуваарьт өөрчлөлт оруулах” бол багц шинжилгээний хуваарьт өдрөөс 5 хоног буюу 120 цагийн өмнө бидэнд мэдэгдэж өөрчлөх эрхтэй.
3.6 Үйлчлүүлэгч та багц шинжилгээний хуваарьт цагаас хоцорсон тохиолдолд тухайн өдөрт багтаан шинжилгээнд хамруулна.
3.7 Үйлчлүүлэгч та багц шинжилгээний хуваарьт өдрөөс хоцорсон тохиолдолд төлбөрийн буцаалт хийгдэхгүй. Та үйлчилгээний төлбөрийг дахин төлснөөр шинээр цаг авах боломж бүрдэнэ.
ДӨРӨВ. БАГЦ ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРЧИМ /GP/
4.1. Нура Монголиа төв нь зөвхөн эрэгтэй, эмэгтэй багц шинжилгээ, эмчийн зөвлөгөөг үйлчлүүлэгчдэдээ санал болгоно.
4.2. Эрэгтэй багц шинжилгээ 30 үзүүлэлттэй, эмэгтэй багц шинжилгээ 32 үзүүлэлттэй байх бөгөөд багцын ялгаанаас үл хамаарч 120 минут үргэлжилнэ.
4.3. Үйлчлүүлэгч багц шинжилгээнд хамрагдахаар ирэхдээ товлосон цагаас 15 минутын өмнө ирж, үйлчилгээний нөхцөлтэй биечлэн танилцан гарын үсгээр баталгаажуулна.
4.4. Үйлчлүүлэгч багц шинжилгээнд орохын өмнө дараах заалтуудтай танилцан Нура Монголиа төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнээс зөвлөгөө авна.
- Харааны бэрхшээл
- Сонсголын бэрхшээл
- Тулгуур эрхтний бэрхшээл
- Сэтгэцийн эмгэг
- Зүрх судасны мэс засал, ажилбар хийлгэж байсан /стент, пейсмэйкер суулгуулсан бол/
- Хорт хавдартай, хагалгааны дараах байдалтай, хими эмчилгээ хийлгэж байгаа бол
- Диализ эмчилгээ хийлгэж байгаа бол /Бөөр орлуулах эмчилгээ/
- Цусны өвчнүүд
- CT буюу компьютер томограф шинжилгээнд орохоос өмнө -Үйлчлүүлэгч та
- Жирэмсэн
- пейсмэйкер суулгасан бол
- Dexa ясны сийрэгжилт, нягт тодорхойлох шинжилгээнд орохоос өмнө- Үйлчлүүлэгч та
- жирэмсэн
- онош тодруулах зорилгоор хоол боловсруулах эрхтэний тодосгогч бодистой шинжилгээнд хамрагдсан бол
- Маммаграффын шинжилгээнд орохоос өмнө -Үйлчлүүлэгч та
- жирэмсэн
- пейсмэйкер суулгасан
- хөхүүл
- хөх томруулах мэс засалд орсон
- VP shunt хийлгэсэн бол
- Умайн хүзүү дурандах шинжилгээнд
- Сарын тэмдэг ирсэн
- умайн хүзүүний идэвхтэй үрэвсэлт өв
4.5. Багц шинжилгээнд хамрагдахдаа дараах үзлэгийн өрөөнүүдээр үйлчлүүлнэ.
- Хувцас солих өрөө
- Бие засах өрөө
- Биеийн хэмжилт, сорьц өгөх өрөө
- Зүрхний бичлэгийн өрөө
- Нүдний дурангийн өрөө
- Сонсголын бичлэгийн өрөө
- Хөхний дижитал рентгений өрөө /эмэгтэй багц/
- Эмэгтэйчүүдийн дурангийн өрөө /эмэгтэй багц/
- DEXA – рентген аппаратын өрөө
- Компьютер томографын өрөө
- Дүгнэлт танилцуулах эмчийн өрөө
4.6. Дүгнэлт танилцуулах эмч /GP doctor/ нь зөвхөн урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөх бөгөөд эмчилгээ эм тариа зөвлөхгүй, мөн яаралтай тусламж, бодит үзлэг, зэрэг тусламж үйлчилгээ үзүүлэхгүй.
4.7. Үйлчлүүлэгчийн өөрийн хайхрамжгүй үйлдлээс болж эмчийн өгсөн зөвлөгөө, чиглүүлгийн дагуу онош тодруулах ,дараагийн шатны эрүүл мэндийн байгууллагад хандаагүйн улмаас биеийн байдал хүндрэх болон амь насанд аюултай нөхцөл байдал үүссэн тохиолдолд Нура Монголиа Төв нь хариуцлага хүлээхгүй болно.
4.8. Нура Монголиа төв нь яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэхгүй. Хэрэв та эмнэлгийн яаралтай тусламж шаардлагатай Үйлчлүүлэгч бол Нийслэлийн түргэн тусламжийн 103 болон харьяаллын дагуу эрүүл мэндийн байгууллагуудад, орон нутгийн түргэн тусламжийн үйлчилгээтэй шууд холбоо барина уу.
4.9. Эмчийн зөвлөгөөний тэмдэглэл, үнэн бодит байдал болон чанарт Эмч бүрэн хариуцлага хүлээнэ.
4.10. Үйлчлүүлэгч эмчээс зөвлөгөө авах явцад өвчин, эмчилгээ, эмийн мэдээлэлтэй хамааралгүй хувийн асуулт болон зөвлөгөө авахыг хориглоно
4.11. Үйлчлүүлэгч эмчээс зөвлөгөө авах явцад ямар нэгэн зураг болон бичлэг хийхийг хориглоно.
4.12. Үйлчлүүлэгч зөвлөгөө өгч буй эмчээс эмийн жор,эмчилгээ бичиж өгөхийг гуйх, ятгахыг хориглоно.
4.13. Үйлчлүүлэгч Эмчийн зөвлөгөөний явцад зүй бус үг, хэллэг ашиглах ёсгүй. Үйлчлүүлэгчийн зүгээс ирсэн аливаа хүчирхийлэл, дарамт шахалтын талаар Эмчээс гомдол ирсэн тохиолдолд Тасгийн эрхлэгчид мэдээлж үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эрхтэй. Зүй бус үйлдэл гаргасан Үйлчлүүлэгч Эмчийн зөвлөгөөний төлбөрийг буцаах хүсэлтийг илгээвэл Нура Монголиа Платформ хүлээн авахгүй байх бүрэн эрхтэй.
ТАВ. ҮЙЛЧИЛГЭЭНД ҮНЭЛГЭЭ САНАЛ ӨГӨХ
5.1 Үйлчилгээ авсан Үйлчлүүлэгч үйлчилгээ үзүүлсэн эмчдээ үнэлгээ өгч, түүний тухай сэтгэгдэл бичих эрхтэй.
5.2 Эмчтэй холбоотой сэтгэгдэл болон үнэлгээ оруулахад Үйлчлүүлэгчийн нэр эмчийн мэдээлэл дээр харагдах бөгөөд Нура Монголиа Платформд оруулсан мэдээлэлдээ Үйлчлүүлэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
5.3 Үйлчлүүлэгч сэтгэгдлээ нийтлэхдээ (а) оюуны өмч болон нууцлалын эрхийг зөрчсөн, (б) хууль тогтоомжоор заасан хэм хэмжээг зөрчсөн (в) бүдүүлэг үг хэллэг хэрэглэх зэрэг үйлдлүүд гаргахгүй байх үүрэгтэй.
5.4 Үйлчлүүлэгчийн нийтэлсэн аливаа санал сэтгэгдэл, үнэлгээнд Нура Монголиа хариуцлага хүлээхгүй
ЗУРГАА. ПЛАТФОРМ НИЙТЭЛСЭН МЭДЭЭЛЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ЭРХ ҮҮРЭГ
6.1 Үйлчлүүлэгч дараах мэдээллүүдийг нийтлэх, хавсаргах, дамжуулахыг хориглоно.
- Бусад үйлчлүүлэгчдийн мэдээлэл
- Хэн нэгнийг дарамталсан, нэр төрийг гутаасан, гүтгэсэн, хувийн нууцад халдсан, үзэн ядсан, ялгаварлан гадуурхсан, мөнгө угаах болон садар самуун сурталчилсан, түүнд уруу татсан гэх мэт хууль бус мэдээлэл
- Насанд хүрээгүй хүүхдэд хохирол учруулахуйц мэдээлэл
- Патент, барааны тэмдэгт, зохиогчийн эрх болон бусад өмчийн эрхийг зөрчсөн
- Монгол улсад мөрдөгдөж буй аливаа хууль дүрэм, журмыг зөрчсөн
- Өөр хүний дүр эсгэсэн, хууран мэхэлсэн
- Компьютер, програм хангамжийн үйл ажиллагааг тасалдуулах, устгах эвдэх хэмжээний вирус, код, файл, програм агуулсан
6.2 Үйлчлүүлэгчдэд мөн дараах үйлдлүүдийг хориглоно.
- Мэдээллийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг зөрчих болон зөрчихийг оролдох
- Дутуу, худал мэдээлэл санаатайгаар оруулах
- Бусад үйлчлүүлэгчидтэй хүсээгүй үед холбогдох
- Платформын аль нэг хэсгийн кодыг тайлах, кодлохыг оролдох
- Нура Монголиа Төвийн бэлдсэн мэдээллийг хуулбарлах, тараах
- Байгууллагын мэдээллийг хэсэгчлэн авч эвлүүлэг хийх, буруу зорилгоор ашиглах, буруутгах, зураг линктэй холбох
- Програм хангамжийн эрхийн удирдлага, аюулгүй байдалд заналхийлэх
6.3 Дээр дурдсан мэдээллүүдийн талаар мэдээлэл авч баталгаажуулсны дараа уг мэдээллүүдийг устгах эрхтэй. Мөн уг мэдээллүүдийг Шүүх хяналтын байгууллагад шилжүүлтэл эд мөрийн баримтаар хадгалах эрхтэй.
6.4 Үйлчлүүлэгч вэб хуудсыг ашиглах, үзэх, эсвэл вэб хуудаснаас аливаа материал, өгөгдөл, текст, зураг, видео контент, аудио агуулгыг татаж авах үед Үйлчлүүлэгчийн нэвтрэх эрхээр тоног төхөөрөмжид халдаж болзошгүй аливаа гэмтэл, вирус зэрэгт Нура Монголиа төв хариуцлага хүлээхгүй.
6.5 Нура Монголиа төв нь холбогдох хууль, дүрэм журам болон энэхүү Гэрээг зөрчсөн Үйлчлүүлэгчийг бүртгэлээс хасаж, ашиглах эрхийг нэн даруй дуусгавар болгох эрхтэй.
6.6 Манай байгууллага нь Оюуны өмчийн эрхийг зөрчсөн ямар ч тохиолдолд хариуцлага хүлээхгүй.
ДОЛОО. ГЭРЭЭ ДУУСГАВАР БОЛГОХ
7.1 Үйлчлүүлэгч болон Нура Монголиа төвийн хооронд үүсэх аливаа харилцааг Монгол улсын холбогдох хүчин төгөлдөр хууль, дүрэм, журмаар зохицуулна.
НАЙМ. БУСАД ЗҮЙЛ
8.1 Байгууллага нь өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулах үүднээс үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа, эрүүл мэндийн тандалт судалгаа, зорилтот бүлэгт хандсан эрүүл мэндийн холбогдолтой зар сурталчилгаа хүргэх зорилгоор үйлчлүүлэгчээс сэтгэл ханамжийн болон, үйлчилгээний талаарх судалгаа авна.
8.2 Үйлчлүүлэгч нь Нура Монголиа Төвөөр үйлчлүүлэх явцдаа олж авсан байгууллагын нууцын зэрэглэлд хамаарах мэдээлэл болон бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлөхүйц, бусад үйлчлүүлэгчдэд таатай бус сэтгэгдэл үлдэхүйц мэдээлэл зэргийг өөр бусад этгээдэд олон нийтийн сүлжээгээр задалж задруулахыг хориглоно.
8.3 Үйлчлүүлэгч нь Платформын талаарх санал гомдол, шинэ санаа зэргийг илэрхийлэх эрхтэй бөгөөд гэрээ, үйлчилгээнүүдтэй холбоотой асуулт байвал хэрэглэгч www.nura.mn болон 75887588 утсаар дамжуулан холбогдох боломжтой.
8.4 Бид тантай дараах зорилгоор утас, имэйл, мессеж эсвэл бусад харилцаа холбооны цахим хэрэгслээр холбоо барьж болохыг хүлээн зөвшөөрч байна: