Booking guide
Лизингээр хувааж
төлөх заавар

Уушги

Уушги

Тойм

Уушгины хорт хавдар нь уушгины эд эсээс, ихэвчлэн гуурсан хоолойн хучуур эсүүдээс үүсдэг. Уушгины хорт хавдар нь жижиг эсийн ба жижиг эсийн бус гэсэн үндсэн хоёр төрөлтэй. Микроскопоор эсүүд хэрхэн харагдаж байгааг үндэслэн оношилдог. Уушгины жижиг эсийн бус хорт хавдар нь илүү түгээмэл бөгөөд үүнд хавтгай хучуур эдийн хавдар, булчирхайлаг хавдар, том эст хорт хавдар орно. Уушгины жижиг эсийн хорт хавдар нь ховор тохиолддог боловч тавилан муутай, түргэн хугацаанд тархаж үсэрхийлдэг ба алсын үсэрхийлэл өгдөг. Алсын үсэрхийлэл (ялангуяа тархинд) өгөх хүртэл оношлоход хэцүү төрөл юм.

Тамхи татдаг хүмүүс тамхи татдаггүй хүмүүсээс илүү уушгины хорт хавдар тусах эрсдэлтэй байдаг. Уушгины хорт хавдраар өвчлөх эрсдэл нь тамхи татах хугацаа, тамхины тоо нэмэгдэх тусам ихэсдэг. Олон жил тамхи татсан хэдий ч тамхинаас гарч чадах юм бол уушгины хорт хавдар тусах магадлалыг мэдэгдэхүйц бууруулна.

Монгол улсад нийт хорт хавдрын тохиолдлын 7.6 хувийг уушги, гуурсан хоолойн хорт хавдар эзэлж байна. Эрэгтэйчүүдийн дунд өвчлөлийн түвшин харьцангуй өндөр буюу зонхилон тохиолдох хорт хавдрын 3 дугаар байранд ордог. Хорт хавдрын хяналтад байгаа хүмүүсийн 5-аас дээш жил амьдрах хувь бусад байрлалын хорт хавдартай харьцуулахад хамгийн бага бөгөөд ихэвчлэн хожуу үе шатандаа оношлогдож байгаа юм.

Уушгины захын хавдар
Уушгины төвийн хавдар
  • Хамгийн түгээмэл хэлбэр

  • Голчлон тамхи татдаг болон өмнө нь тамхи татдаг байсан хүмүүст тохиолддог боловч залуу насны хүмүүст, эмэгтэйчүүд, тамхи татдаггүй хүмүүст ч тохиолдох нь бий

  • Ихэвчлэн уушгины гаднах хэсгүүдээс эхэлдэг

Эрсдэлт хүчин зүйлс

  • Тамхины хэрэглээ болон дам тамхидалтад өртөх нь уушгины хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг.
  • Хөдөлмөрийн хортой нөхцөл нь уушгины хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Үүнд ажлын байранд хүнцэл, хром, дизель түлш, цахиур, никель зэрэг химийн бодистой харьцах эсвэл хөшиг, тавилга зэрэг гэр ахуйн эд зүйлсэд наалдсан тортгоос үүдэлтэй тоосонцорт өртөх зэрэг орно.
  • Асбестос нь уушгины хорт хавдар болон амьсгалын замын бусад өвчин тусах эрсдэлтэй шууд хамааралтай. Асбестосыг байшин барилга, автомашины эд анги, цахилгаан бараа зэрэгт өргөн ашигладаг.
  • Шороо, чулуулаг, барилгын материал зэргээс ялгардаг цацраг идэвхт радонд өртөх. Энэ нь байшин, барилгад хуримтлагдаж болох бөгөөд подвалд хамгийн өндөр хувьтай байдаг.
  • Эрүүл бус хооллолт буюу бета-каротинаар баялаг хоол хүнс бага хэрэглэх, А аминдэмийн дутагдал, хүнцлээр бохирдсон ундны ус зэрэг нь уушгины хорт хавдар тусах эрсдэлийг нэмдэг.
  • Эцэг, эх, ах, эгч, дүү, хүүхэд нь уушгины хорт хавдраар өвчилсөн эсвэл цээж орчим туяа эмчилгээ хийлгэж байсан хүмүүс өндөр эрсдэлтэй байдаг.

Хорт хавдрын үе шатууд

Уушгины хорт хавдар нь эрт үедээ ихэвчлэн шинж тэмдэггүй байдаг тул нарийн шинжилгээгүйгээр эрт илрүүлэхэд хүндрэлтэй.

Уушгины жижиг эсийн бус хорт хавдар нь 4 үе шаттай.

1-р үе шат: Хорт хавдар нь уушгинд илэрсэн боловч уушгины гадна тархаагүй байна.

2-р үе шат:Хорт хавдар нь уушгинд илэрч, ойролцоох тунгалгийн булчирхайд тархсан.

3-р үе шат:Уушги болон цээжний голчийн тунгалгийн булчирхайд хорт хавдар тархсан.

4-р үе шат:Хорт хавдар нь уушги, уушгины эргэн тойронд болон бусад алсын эрхтнүүдэд тархсан.

Уушгины хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэг

Одоогийн байдлаар КТГ (компьютерт томографи) нь уушгины хорт хавдрыг эрт үе шатанд илрүүлэх цорын ганц арга зам юм. КТГ нь рентген туяаны тусламжтайгаар төрөл бүрийн өнцгөөс таны биеийг шинжилж буй нарийвчилсан шинжилгээний арга билээ.