Nura
МЕГА НУРА ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН 200 АЖЛЫН БАЙР ШИНЭЭР ЗАРЛАГДАЖ БАЙНА.
4 сар 29, 2024

Эрүүл мэндийн салбарт хувьсал хийж буй ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН, технологи төвтэй эрт илрүүлэг багц шинжилгээний NURA төв 2023 оны 9-р сарын 17-ны өдөр нээлтээ хийснээр өдгөө 10,000 үйлчлүүлэгчийг хүлээн аваад байна.

NURA төслийн хүрээнд Таван Богд Групп Япон улсын “Фүжифилм” корпорацтай хамтран Монгол хүний эрүүл мэндийн төлөө дахин “гар барьж”, хорт хавдрын эрт илрүүлэг бүхий 32 үзүүлэлттэй багц шинжилгээг Фүжифилм брэндийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник хэрэгслийн тусламжтайгаар хийж байгаа билээ.

2024 онд жилдээ 30,000-40,000 хүнийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулах хүчин чадалтай МЕГА НУРА төслийг амжилттай хэрэгжүүлэн тогтвортой хөгжлийн хүрээнд  200 шинэ ажлын байрыг зарлаж байна.

Бид тэгш боломжийг олгон, таны ур чадварыг дээшлүүлж тасралтгүй сурч хөгжих боломжоор ханган, ажиллах таатай орчныг бүрдүүлэх зэрэгт онцгой анхаардаг. Таныг эрч хүчээр дүүрэн чадварлаг хамт олонд нэгдэж Монгол хүний амьдралын чанарыг хамтдаа дээшлүүлэн, урт удаан амьдрахад бодит хувь нэмрээ оруулан, ХИЙМЭЛ ОЮУН УХААН + ЭМЧ хосолсон технологийн дэвшлийг хамтдаа бүтээхийг урьж байна.

Шинэ төгсөгч болон эрүүл мэндийн салбарт мэргэжлээрээ ажиллаж байгаа эмч, сувилагч та бүхний өмнө NURA төвийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

NURA төвийн нээлттэй ажлын байрны талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.nura.mn вэбсайтаас авах боломжтой.

Лавлах утас: 99911559, 94234994

И-Мэйл: Info@nura.mn

Вэбсайт: www.nura.mn

Facebook: NURA Mongolia