ЗӨВШӨӨРЛИЙН ХУУДАС

Нура Монгол эрт илрүүлгийн төвийг сонгон үйлчлүүлж буй үйлчлүүлэгч танд
баярлалаа.

Бид эрхэм үйлчлүүлэгч таны хуулиар хамгаалагдсан эрхэд хүндэтгэлтэй хандах болно.
Эрт илрүүлгийн шинжилгээнд орохын өмнө танаас зөвшөөрөл авах ба юуны өмнө та
дор дурдсан мэдээллийг анхааралтай уншина уу.

1. Эмнэлгийн аливаа шинжилгээ нь зарим болзошгүй эрсдлийг дагуулдаг.
Жишээ нь: Цусны шинжилгээ авах үед өвдөх, хөхрөлт үүсэх, цус шүүрэх, нүд бага зэрэг
харанхуйлах, муужрах, ховор тохиолдолд халдвар, үрэвсэл үүсэх гэх мэт
2. Эрт илрүүлгээр эрүүл мэндийн бүх асуудлыг илрүүлэхгүй. Жишээ нь: Цусны
шинжилгээгээр илрүүлдэг хавдрын маркерууд бүх хавдрыг илрүүлэх боломжгүй бөгөөд
онош тодруулахаар дараагийн шатны шинжилгээг хийлгэх шаардлага үүсэж болно.
3. Эрт илрүүлгийн зорилго нь аливаа өвчний эрт үед, эхний үе шатанд буюу ноцтой
байдалд хүрэхээс нь өмнө илрүүлэхэд оршино. Эрт илрүүлэг нь нэгэнт оношлогдсон
өвчин, эмгэгийг баталгаажуулах үйл явц биш юм.
4. НУРА Монгол эрт илрүүлэгийн төвд чанарын хяналт тогтмол хийгддэг ба энэхүү
хяналтын явцад өмнөх дүгнэлт өөрчлөгдөж болох бөгөөд энэ тохиолдолд танд нэн
даруй мэдэгдэх болно.
5. Үзлэгт орох өдөр таны биеийн байдал тавгүй, шинжилгээнд ороход эсрэг заалттай,
ямар нэгэн өвчний шинж тэмдэг тод илэрсэн, эсвэл эмчилгээ хийлгэж байгаа бол зарим
шинжилгээг өгөх боломжгүй байх магадлалтай. Энэ тохиолдолд “Эрт илрүүлэгт орохын
өмнө анхаарах зүйл”-ийг уншиж танилцан, шинжилгээнд хамрагдах эсэхдээ эргэлзэж
байвал НУРА Монгол эрт илрүүлгийн төв рүү мэдэгдэнэ үү.
6. Хэрэв шинжилгээний хариу өөрчлөлттэй гарсан тохиолдолд та цаашид холбогдох
мэргэжилтэн, эмнэлгийн байгууллагад хандаж эмнэлгийн тусламж үйлчилгээ авах үүрэг
хүлээнэ.
7. Эрүүл мэндийн дүгнэлтийг зохих зөвлөгөө, эмнэлзүйн үнэлгээ, шинжилгээний
хариугаар бүрэн баталгаажуулсны дараа цаашдын арга хэмжээг авах шаардлагатай.
8. Эрт илрүүлэг шинжилгээний үргэлжлэх хугацаа нь 120 минут+Дүгнэлтийн эмчийн
зөвлөгөө байх бөгөөд дараах тохиолдолд 120 минутаас илүү хугацааг зарцуулж
болохыг хүлээн зөвшөөрч байна. Үүнд:

1. Дүгнэлт хариуцсан эмч онош баталгаажуулах шаардлагатай гэж
үзсэн
2. Компьютер Томографийн шинжилгээнд тодруулах шаардлагатай
тохиолдол гарч ирсэн
3. Системд гэмтэл учирсан

9. Эрүүл мэндийн байдлаас шалтгаалан багцын шинжилгээг бүрэн дуусгаж чадаагүй
тохиолдолд төлбөрийг буцаан олгохгүй болно.
10. Багцын шинжилгээ нь зөвхөн эрт илрүүлэг хийх зорилготой бөгөөд эцсийн онош
тавихгүй.
11. Эрт илрүүлгийн явцад бүртгэгдсэн таны хувийн эрүүл мэндийн мэдээлэл нууцлагдах
бөгөөд зохих журмаар хамгаалагдах болно. НУРА Монгол төв/FUJIFILM Корпораци
нь үйлчлүүлэгчийн хувийн мэдээллийг хууль, шүүхийн үйл ажиллагаанд
шаардлагатай тохиолдолд зохих хууль, журмын дагуу хэрэглэж болно. Үүнд:

• Цаашдын оношилгоо, эмчилгээ шаардлагатай тохиолдолд бусад эрүүл
мэндийн байгууллага, лаборатори, мэргэжилтнүүд рүү үйлчлүүлэгчийг илгээх
болон төвийн доторх төлбөр тооцоо, дотоод удирдлага, сургалтанд мэдээлэл
болгох зорилгоор,
• Цаг товлосны баталгаажуулалт хийх, товлосон цагийг сануулах зорилгоор
мессеж болон бусад хэрэгслээр танд мэдээлэх үед
• НУРА Монгол эрт илрүүлгийн төвөөс гаргасан эрүүл мэндийг зөвлөмжийг
хүргүүлэх мессеж болон бусад хэрэгслээр танд илгээх үед
• Үйлчлүүлэгчийн мэдээллийг чанарын хяналт хийх, эрдэм шинжилгээ
судалгаа, эрүүл мэндийн тоон тайлан гаргах зэрэг зорилгоор хувийн нууцлалыг
ханган ашиглаж болно.
• Эрт илрүүлгийн үзлэгт хамрагдсанаас хойш нэг жил орчмын хугацаанд НУРА
Монгол эрт илрүүлгийн төвөөс таны эрүүл мэндийн байдлыг тодруулах, үзлэгийн
дараах хяналт, нэмэлт оношилгоо, эмчилгээ хийлгэсэн талаар танаас мэдээлэл
авахаар холбогдох үед
• НУРА Монгол эрт илрүүлгийн төвөөс тантай и-мэйл, мессеж, утсаар болон
бусад хэрэгслээр холбогдох үед

Зөвшөөрөлд гарын үсэг зурснаар би, вэбсайтад байршуулсан мэдээллийн нууцлалын
бодлого, үйлчилгээний нөхцөлийн гэрээг уншиж, ойлгон, зөвшөөрч байгаагаа
баталгаажуулж байна.

https://nura.mn/terms-of-service

https://nura.mn/privacy-policy


Би, ___________________________ овогтой______________________________ нь дээрх
мэдэгдлүүдтэй танилцсан ба дурдсан нөхцлийг бүрэн ойлгож, НУРА Монгол эрт илрүүлгийн
төвийн үзлэгт орохыг зөвшөөрч байна.
Огноо __________________Гарын үсэг ____________________________________

 

 

 

ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ОРОХЫН ӨМНӨ АНХААРАХ ЗҮЙЛ

Үйлчлүүлэгч та эрт илрүүлэгт хамрагдахаас өмнө дараах нөхцөлд байгаа тохиолдолд эмчтэйгээ
зөвлөлдөөрэй.

• Зүрх судасны өвчнүүдийн улмаас суулгац суулгасан /пэйсмейкэр/, титэм судсанд стент
тавиулсан, зүрхний мэс заслын дараах байдал;
• Хагалгааны дараах болон хими эмчилгээний үед хорт хавдартай холбоотой нөхцөл байдал,
• Цусны эмгэгтэй холбоотой нөхцөл байдал.
• Диализ эмчилгээ хийлгэдэг

Үйлчлүүлэгч та доорх нөхцөлд эрт илрүүлэгт хамрагдах боломжгүй болохыг анхаарна уу:

• Компьютер Томографийн шинжилгээнд /КТГ/: жирэмсэн ба пейсмейкер суулгуулсан,
• Ясны сийрэгжилтийн шинжилгээнд /DEXA/: жирэмсэн ба хоол боловсруулах замын
тодосгогч бодистой шинжилгээ хийлгээд удаагүй байгаа тохиолдолд,
• Маммографийн шинжилгээнд: жирэмсэн, зүрх судасны өвчнүүдийн улмаас суулгац
суулгасан /пэйсмейкэр/, хөхүүл, хөх томруулах мэс засал хийлгэсэн, тархины ховдолоос
хэвлийн хөндий рүү гуурс тавьсан /VP шунттай/,
• Умайн хүзүүний дурангийн /Кольпоскопи/ шинжилгээнд : умайн хүзүүний идэвхтэй
үрэвсэл, сарын тэмдэг ирсэн үед

Шинжилгээний бэлтгэл:

• Та өлөн байх шаардлагагүй ч Амьсгалын сорилоор хеликобактери илрүүлэх шинжилгээнд
орж байгаа тул шинжилгээний цагаас өмнө хамгийн багадаа 2 цаг хоол идээгүй байна.
• Шинжилгээнд орохоос 4 долоо хоногийн өмнө антибиотик хэрэглэсэн үйлчлүүлэгч болон
шинжилгээнд орохоос өмнө 2 долоо хоногийн өмнө омепразол, ланзопразол, пантопразол
зэрэг ходоодны хүчлийн шүүрлийг дарангуйлдаг эм бэлдмэл хэрэглэсэн үйлчлүүлэгчийн
шинжилгээний хариу сөрөг гарах эрсдэлтэйг анхаарна уу
• Үзлэгт ирэх өдрөө өтгөний шинжилгээг зааврын дагуу бэлдэж авчрах

Анхаарах зүйлс:

• Үзлэгт орох өдөр биеийн байдал тавгүй байгаа тохиолдолд;
• Хэрэв та 38 хэм буюу түүнээс дээш хэмээр халуурсан, эсвэл халдварт өвчний шинж тэмдэг
илэрч байгаа бол;
• Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн мөчлөгийн үе таарвал зарим шинжилгээг хийх боломжгүй
байх тул Та үзлэгийн цагаа дахин товлохыг зөвлөж байна.
• Бага тунт тодосгогч бодисгүй КТГ-ын шинжилгээ нь зарим бичил эмгэг өөрчлөлтөд мэдрэг
биш байж болно.

Хэрэв танд асууж тодруулах зүйл байвал НУРА Монгол эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх багц
шинжилгээний төвийн 75887588 утсаар бидэнтэй холбогдоно уу.

Би, ___________________________ овогтой______________________________ нь дээрх
мэдэгдлүүдтэй танилцсан ба дурдсан нөхцлийг бүрэн ойлгож, НУРА Монгол эрт илрүүлэг,
оношилгооны төвийн үзлэгт орохыг зөвшөөрч байна.
Огноо __________________Гарын үсэг ____________________________________