Nura
NURA- ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН МОНГОЛ ДАХЬ ЦОРЫН ГАНЦ ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ТӨВ ХҮЧИН ЧАДЛАА 3 ДАХИН НЭМЭГДҮҮЛЛЭЭ.
9 сар 20, 2024

Таван Богд Групп эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч Япон улсын Фүжифильм Корпорацтай хамтран жилдээ 20,000 хүнд үйлчлэх хүчин чадалтай “NURA ГЭРЛҮГ” салбарыг 2023 оны 9-р сард нээж өдгөө 19,000 орчим үйлчлүүлэгчдийг хүлээн аваад байна.

2024 онд NURA төв үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, илүү олон хүнд хүрч үйлчлэхийн тулд жилдээ 40,000 хүнийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулах хүчин чадалтай “NURA ЗАЙСАН” салбараа нээлээ.

ИНГЭСНЭЭР NURA ТӨВ НЬ МОНГОЛ УЛСАД ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ЧАНАР ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛГОТОЙГООР ӨДӨРТ 180 ХҮНД, ЖИЛДЭЭ 60,000 ХҮНД ҮЙЛЧЛЭХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ БОЛЖ БАЙГАА ЮМ.

FUJIFILM Корпорацын хиймэл оюун ухаанд суурилсан NURA эрт илрүүлэг, багц шинжилгээний төв нь зонхилон тохиолдох хавдрын эрсдэл, амьдралын хэв маягаас үүдэлтэй өвчнийг 32 үзүүлэлттэй багц шинжилгээгээр эрт үед нь илрүүлдэг.

NURA төвийн Эмнэлзүйн тасгийн эрхлэгч Ц.Дүүрэнжаргал “Дэлхийд хийгдэж байгаа хавдрын судалгаагаар бүх улс орнуудад хавдрын өвчлөл 2030 онд 20-30 хувь, 2040 онд 55 хувиар нэмэгдэх зураглал гарсан байдаг. Мөн 2022 оны байдлаар Монголд жилдээ 6,000-7,000 хүн хорт хавдраар өвчилж байна гэсэн маш харамсалтай тоон мэдээ байна. Тэдгээрээс 70 гаруй хувь нь хожуу шатандаа оношлогдож байгаа юм. Мөн сүүлийн үед залуу хүмүүс хавдраар өвчлөх нь ихсэж байгаа нь эрт илрүүлэгт хамрагдах ямар чухал вэ гэдгийг харуулж байна.

NURA төвд өнөөдрийг хүртэл үйлчлүүлсэн хүмүүсийг насны бүлгээр нь харвал 30-64 насныхан эрт илрүүлэгт хамгийн их хамрагдаж байгаа нь маш сайшаалтай юм.

Манай төвийн нэг онцлог нь монгол хүмүүсийн дунд зонхилон тохиолддог зүрхний шигдээсийн үед тодорхойлдог кальцийн оноог бага тунт компьютер томографын шинжилгээгээр тодорхойлж байна. Эрүүл хүнд 0 байх ёстой тус оноо нь 101-ээс дээш гарах юм бол зүрхний титэм судасны нарийсал байна гэж үздэг. Энэ нь цаашлаад зүрхний шигдээс болох магадлалтай юм. Одоогийн байдлаар ийм эрсдэлтэй гэж үзсэн 375 хүнийг эрт үед нь илрүүлж дараагийн шатлалын эмнэлэг рүү явуулсан байна” гэв.

NURA Зайсан салбар нь FUJIFILM корпорацын  хиймэл оюун ухаанд суурилсан өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон бөгөөд,  үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлж жилдээ 40,000 хүнд үйлчлэх боломжтой гэдгээрээ онцлогтой юм.

Хиймэл оюун ухаанд суурилсан хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр зонхилон тохиолдох хавдрын эрсдэл, амьдралын хэв маягаас үүдэлтэй өвчнийг 32 үзүүлэлттэй багц шинжилгээгээр 2-3 цагийн дотор түргэн шуурхай оношлуулаарай.

Шинжилгээний цаг захиалах 7588-7588, www.nura.mn

Эрт илрүүлж- Эрүүл амьдаръя

Веб сайт: www.nura.mn

Зайсан салбар хаяг: Хан-Уул дүүрэг, 22-р хороо, Ар Зайсангийн гудамж, NURA Зайсан салбар