Nura
Эрт илрүүлгийн “NURA” төв нийслэлийн 7 дүүргийн 20 аав, ээжийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллаа.
10 сар 3, 2024

Эрт илрүүлгийн чанар хүртээмжийг сайжруулах зорилготой хиймэл оюунд суурилсан Монгол дахь цорын ганц “NURA” эрт илрүүлгийн төв өнөөдөр 20 мянга дахь үйлчлүүлэгчээ хүлээн аваад байна.

NURA төвийн санаачилгаар Нийслэлийн хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дэмжлэгтэйгээр Нийслэлийн долоон дүүргийн хамгийн олон хүүхэдтэй 10 гэр бүл, 20 аав ээжийг эрт илрүүлгийн багц шинжилгээнд хамруулан хүүхдийнхээ төлөө хариуцлагатай эцэг эхчүүд байж эрүүл мэнддээ анхаарахыг уриаллаа.

“NURA” төвийн Маркетингийн хэлтсийн дарга О.Гантулга, Таван Богд Групп нь эрт илрүүлгийн соёл, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хиймэл оюунд суурилсан Монгол дахь цорын ганц эрт илрүүлгийн “NURA” төвийг 2023 онд нээж, өнөөдөр 20 мянга дахь үйлчлүүлэгчээ хүлээн аваад байна.

Насны бүлгээр 18-102 насныхан хамрагдсанаас нь 30-64 насныхан дийлэнх хувийг эзэлж байгаагаас харахад залуучууд эрт илрүүлэгт хамрагдаж байгаа нь сайшаалтай бөгөөд энэ ч утгаараа амьдралын хэв маяг өөрчлөх боломжтой үе дээрээ илрүүлж байна.

Бид долоон дүүргийн хамгийн олон хүүхэдтэй 10 гэр бүлийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулж байна.

Монголд жилд  6 мянган хүн хот хавдар шинээр оношлогддог бол эдгээр хүмүүсийн 75-80% нь хожуу үе шат буюу 3,4-р шатандаа оношлогддог. Ихэвчлэн яг хавдар нь илрээд хавдартай болчихлоо гэнгүүт дандаа төгсгөлийн үе шатдаа орчихсон байдаг. Ийм учраас тэр хүн эрүүл мэндийн талаасаа тусламж авах боломжгүй болчихсон гэсэн үг.

Тэгвэл үүнийг яаж бид засах вэ? Урьдчилан сэргийлэх боломж байгаа юу? Мэдээж байгаа. Статистик ч тодорхой харуулж байна. Хамгийн гол алдагдаад байгаа хожуу оношлоод байгаа процессыг зөв болгох. Ийм учраас NURA төвийн гол зорилго бол эрт илрүүлэх юм.

Өнөөдөр жил хүрэхгүй хугацаанд бид хүчин чадлаа 2 дахин нэмэгдүүлж жилдээ 40,000 хүнийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулах зорилготойгоор “NURA ЗАЙСАН САЛБАР”- аа нээж үйлчлүүлэгчдээ хүлээн авч байна.

Манай төвийн зүгээс эцэг, эхчүүдийг эрүүл мэнддээ анхаарах, цаашлаад хайртай гэр бүл, үр хүүхдүүдийнхээ төлөө хариуцлагатай эцэг, эх байгаасай гэж уриалж энэхүү ажлыг зохион байгуулж байна гэв.

 

NURA төвийн бага тунт тодосгогч бодисгүй компьютер томографийн шинжилгээгээр хавдрын сэжигтэй болон эмгэг өөрчлөлттэй 689 тохиолдол илэрчээ.

Зүрхний титэм судасны кальцийн оноог тодорхойлох шинжилгээг үйлчлүүлэгчид зовуурьгүй, ээлтэйгээр хийдэг.

NURA төв нь зүрхний титэм судасны шохойжилтын үнэлгээг бага тунтай тодосгогч бодисгүй компьютер томографиар хийж байна. Уг шинжилгээ нь зүрхний булчингийн хэвийн үйл ажиллагааг хангадаг титэм судасны 4 салаа тус бүрд шохойжилтын зэргийг үнэлдэг.

Эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдах болсон гэр бүлүүдийн төлөөлөл сэтгэгдлээ хуваалцлаа. Ж.Саруултоль болон Б.Ууганцэцэг нар Баянгол дүүрэгт оршин суудаг бөгөөд тэд зургаан хүүхдийн эцэг, эх юм.

Гэргий Б.Ууганцэцэг, Эрт илрүүлэг нь маш чухал гэдгийг мэддэг боловч тэр бүр орж амждаггүй. Харин өнөөдөр гэр бүлийн хүнтэйгээ хамт шинжилгээнд орох гэж байгаадаа баяртай байна. Шинжилгээгээр ямар хариу гарах бол гэсэн айдас байгаа ч эрт илрүүлж, арга хэмжээ авах боломжтой гэсэн үг.

Нөхөр Ж.Саруултоль, Ер нь өрхийн тэргүүнүүд зав муутай гэсэн шалтгаанаар өөрсдөдөө хайнга ханддаг юм шиг санагддаг. Миний хувьд ч мөн бага зэргийн айдастай байдаг. Би хүүхдүүдтэйгээ удаан хамт амьдрахын тулд эрт илрүүлэгт эртнээс хамрагдаж байх ёстой гэдгийг ойлгосон.

Мөн бусад гэр бүлийг ч эрт илрүүлэгт идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Тэр тусмаа залуу аав, ээж нарт ямар нэг өвчин эмгэг байгаа бол түүнийгээ эрт илрүүлж, арга хэмжээ авдаг байгаасай гэж хүсэж байна гэсэн юм.

NURA төвд цаг захиалах бол 7588-7588 утас болон Nura.mn вэбсайтаар бүртгэлээ үүсгээрэй.

Салбар 1: ХУД, 18-р хороо, Гэрлүг Виста хотхоны үйлчилгээний төвийн 2 давхарт, NURA Гэрлүг салбар

Салбар 2: ХУД, 22-р хороо, Ар Зайсангийн гудамж, NURA Зайсан салбар

Утас: 7588-7588

Сошиал  хаяг: NURA Mongolia

Веб сайт: www.nura.mn